Монгол улсын энгийн паспорт эзэмшигчид Хятад руу 30 хоног хүртэл визгүй зорчино. Гэхдээ энэ нь тодорхой зорилгуудад л хамаарна. Хилээр орохдоо зорилгоо буруу хэлэх, эсвэл дотогшоо ороод өөр зүйл хийх нь дараагийн удаад нэвтрэхэд асуудал үүсгэдэг.
- Аялал, жуулчлал — хот үзэх, амрах
- Эмчилгээ, шинжилгээ — богино хугацааны эмнэлгийн үйлчилгээ
- Найз, төрөл садангаа зорих
- Богино хугацааны бизнесийн уулзалт — үзэсгэлэн үзэх, ханган нийлүүлэгчтэй уулзах
- Цалинтай ажил хийх — ажлын виз (Z) шаардлагатай. Визгүй орж ирээд ажилд орох нь зөрчил
- Сургуульд бүртгэлтэй суралцах — оюутны виз (X1 эсвэл X2)
- 30 хоногоос удаан байх — зорилго ямар ч байсан
Эдгээрийн аль нэгийг төлөвлөж байгаа бол виз мэдүүлэх журмыг эндээс уншина уу.
30 хоног дуусахаас өмнө заавал гарах ёстой. Хугацаа хэтрүүлбэл торгууль ногдож, дараа нь Хятадад нэвтрэх хориг тавигдаж болзошгүй.
Гаалиар орох өдрөө хэд гэдгээ тэмдэглэж авах, буцах тийзээ урьдчилан захиалах нь хамгийн найдвартай. Тийзээ сунгах гэж байгаад хугацаа хэтэрсэн тохиолдол цөөнгүй гардаг.
Хятадад гадаад иргэн хаана байрлаж байгаагаа бүртгүүлэх журамтай.
- Зочид буудалд байвал — check-in хийхэд буудал өөрөө бүртгэдэг. Паспортоо өгөхөө мартаж болохгүй
- Түрээсийн байранд байвал — оршин суух бүртгэлээ (居住登记) өөрөө хийлгэнэ
- Оюутан бол — сургуулийнхаа хариуцсан багшаас асууж хийлгэнэ
Байр түрээслэхээс өмнө энэ бүртгэлийг урьдчилан хийлгэх шаардлагагүй. Байр түрээсийн үйл явцыг эндээс уншина уу.
- Паспорт 6 сараас дээш хугацаатай байх
- Буудлын захиалга болон буцах тийзний нотолгоо — асуувал шууд үзүүлэх
- Зорчих зорилгоо тодорхой, товч хэлэх — аялал, эмчилгээ гэх мэт
- Паспортоо шалгуулж, орсон тэмдэглэгээ буусан эсэхийг өөрөө шалгах
Гаальд мэдүүлэх ёстой мөнгө, тамхи, архины хэмжээг визгүй орох гарын авлагаас харна уу.
Шанхайд ирэхээр төлөвлөж байна уу?
Визгүй 30 хоногийн аялал ч бай, урт хугацааны ирэлт ч бай — буудал, хөтөч, эмнэлгийн товлолт, байрны түрээсийг бид зохион байгуулна.
Хүсэлт илгээх →