Оюутан ч бай, ажлаар ирсэн ч бай — Шанхайд байр түрээслэх үйл явц Монголынхоос өөр. Байрны эзэн хятадаар л ярина, гэрээ хятадаар бичигдэнэ, зуучийн шимтгэл гэж нэмэлт төлбөр байдаг. Эдгээрийг урьдчилан мэдэхгүй бол хүлээгээгүй зардал гарч ирдэг.
🧩 Юу багтсан бэ?
📹 Ирэхээсээ өмнө онлайнаар үзэх
Монголд байхдаа байраа сонгож, ирсэн өдрөө шууд орох боломжтой. Буугаад хаана унтахаа мэдэхгүй явах шаардлагагүй.
💰 Төлбөр хэрхэн хуваагддаг вэ?
- Урьдчилгаа 500 ¥
- Гэрээ хийсний дараа 500 ¥
Хөлс буцаалтгүй.
- 1 сарын түрээс 2,000–4,000 ¥
- 1 сарын барьцаа түрээстэй тэнцүү
- Зуучийн шимтгэл нийт түрээсийн 10%
Дараагийн сараас зөвхөн түрээсээ төлнө.
🧮 Жишээ тооцоо
Дараа нь сар бүр зөвхөн 3,000 ¥. Барьцаа гэрээ дуусаад буцаж ирдэг. LFS-ийн 1,000 ¥ хөлс үүн дээр нэмэгдэнэ.
🏢 Ямар байр вэ?
- Бүрэн тавилгатай — ор, ширээ, шүүгээ, цахилгаан хэрэгсэл бэлэн
- Сарын түрээс 2,000–4,000 юань — байршил, өрөөний тооноос хамаарна
- Бүх дүүрэгт олдоно — сургууль, ажлынхаа ойролцоо сонгож болно
- 1 сараас дээш ямар ч хугацаагаар — ихэвчлэн 3, 6, эсвэл 12 сар. Хугацаа ямар ч байсан барьцаа үргэлж 1 сар
- Ус, цахилгаан, интернет, газыг түрээслэгч өөрөө төлнө
📋 Ямар бичиг баримт хэрэгтэй вэ?
- Паспорт
- Виз
- Сургуулийн урилга
Зөвхөн паспорт. Визгүй, тамга даруулж орж ирсэн хүн ч байрны гэрээ хийж болно.
Байр түрээслэхээс өмнө хийлгэх шаардлагагүй. Оюутан бол сургуулийнхаа хариуцсан багшаас асууж, өөрөө хийлгэнэ.
❓ Түгээмэл асуулт
Зуучийн шимтгэл яагаад хэрэгтэй вэ?
Шанхайд байрны ихэнх нь зуучийн агентаар дамжин түрээслэгддэг. Шимтгэл нь нийт түрээсийн дүнгийн 10% байдаг — жишээ нь сарын 3,000 юанийн байрыг 10 сараар авбал 30,000 юанийн 10% буюу 3,000 юань. Энэ нь LFS-ийн хөлснөөс тусдаа, зуучид шууд төлөгддөг.
Барьцаа буцаж ирдэг үү?
Тийм. Гэрээ дуусаад байрыг хүлээлгэж өгөхөд барьцаа буцаж ирдэг. Байранд эвдрэл гэмтэл гаргаагүй, төлбөрөө бүрэн төлсөн байх шаардлагатай.
Визгүй ирсэн ч гэрээ хийж болох уу?
Болно. Оюутан биш бол зөвхөн паспорт хангалттай. Монгол иргэд Хятадад 30 хоног визгүй орох боломжтой — визийн мэдээллийг эндээс уншина уу.
Нэг өдөрт хэдэн байр үзэх вэ?
1 өдөрт 2-3 байр үзнэ. Хэрэв нэг өдөрт таарах байр олдохгүй бол хоёр дахь өдрийн үзлэгийн үнийг дахин тохирно.
Хөлсөө хэзээ төлөх вэ?
Урьдчилгаа 500 юань — ажил эхлэхийн өмнө. Үлдсэн 500 юань — гэрээ амжилттай хийгдсэний дараа. Хөлс буцаалтгүй.
Монголд байхдаа байраа сонгож болох уу?
Болно. Бид байрыг очиж үзээд зураг, видеогоор үзүүлнэ. Таалагдсаныг нь Хятад агентаар 5-7 хоног хадгалуулж байрлуулна. Та ирсэн өдрөө гэрээгээ хийж, шууд орно.
Гэрээ хийсний дараа асуудал гарвал яах вэ?
Холбогдоорой. Байрны эзэнтэй ярих, засвар, төлбөрийн маргаан — гэрээ хийснээс хойш ч чадах бүхнээрээ тусална. Хөлс дуусаад харилцаа тасардаггүй.
Ус, цахилгааныг хэн төлөх вэ?
Ус, цахилгаан, интернет, газыг түрээслэгч өөрөө төлнө. Эдгээр нь сарын түрээсэд ороогүй.
Байр хайж эхлэх үү?
Төсөв, байршил, ирэх огноогоо хэлээд эхлүүлээрэй. Асуулт байвал эхлээд чөлөөтэй лавлаж болно.