🚇

Шанхайн Метро

Монгол хэлээр бүрэн гарын авлага — карт авах, үнэ, гол шугамууд, нисэх буудлаас хот руу яаж ирэх

Шанхайн метро нь дэлхийн хамгийн том метроны сүлжээнүүдийн нэг. Хот дотор явахад хамгийн хурдан, хямд, ойлгомжтой тээвэр учраас жуулчид хамгийн их ашигладаг.

✈️ Нисэх буудлаас хот руу
Пудун нисэх буудал
PVG · Олон улсын
ШугамLine 2
Хугацаа~60 мин
Үнэ7–9 юань
Маглев50 юань · 8 мин

⚠️ Маглев нь хотын төв хүртэл шууд хүргэдэггүй. Longyang Road дээр буугаад Line 2, 7 эсвэл 16 руу шилжинэ.

Хунцяо нисэх буудал
SHA · Дотоод + Азийн
ШугамLine 2, Line 10
Хугацаа~35–45 мин
Үнэ5–8 юань

⚠️ T1, T2 терминалууд өөр байрлалтай тул аль терминалд буухаа урьдчилан шалгаарай.

💳 Метроны карт авах
Shanghai Public Transportation Card (交通卡)

Метро, автобус, ферри, зарим дэлгүүрт хүртэл ашиглаж болдог. Депозит 20 юань, дурын хэмжээгээр мөнгө цэнэглэж болно.

  • Метрогийн бүх өртөөний Customer Service Center-с авна
  • Паспорт хэрэггүй — шууд мөнгө өгөөд авна
  • Явахдаа депозитоо буцааж авч болно
  • WeChat Pay, Alipay QR-аар ч метро унах боломжтой
💰 Метроны үнэ
ЗайҮнэ
0–6 км3 юань
6–16 км4 юань
16–26 км5 юань
26–36 км6 юань
Цааш1 юаньгаар нэмэгдэнэ

Ихэнх хүмүүсийн өдөр тутмын явалт 3–6 юаний хооронд гардаг. Хүүхэд 1.3м-с доош үнэгүй.

🗺️ Гол шугамууд
1
1-р шугам
People's Square, Xujiahui зэрэг төв хэсгээр дайрдаг.
2
2-р шугам
Хамгийн чухал — Pudong Airport ↔ Lujiazui ↔ Nanjing Rd ↔ Hongqiao.
4
4-р шугам
Хотын төвийг тойрдог дугуй шугам.
10
10-р шугам
Old French Concession, Hongqiao Airport чиглэлд тохиромжтой.
16
16-р шугам
Pudong зүүн хэсэг — Disney Resort руу явна.
📍 Алдартай газруудад хэрхэн хүрэх
ГазарШугамБуух өртөө
The Bund (外滩)2, 10Nanjing Road E.
Nanjing Road (南京路)1, 2People's Square
Yu Garden (豫园)10Yuyuan Garden
French Concession10Xintiandi
Lujiazui / Shanghai Tower2Lujiazui
Tianzifang (田子坊)9Dapuqiao
Shanghai Zoo2, 10Shanghai Zoo
Disney Resort16Disney Resort
Zhujiajiao (усан хот)17Zhujiajiao
📱 WeChat / Alipay-р метро унах

Карт авахгүйгээр WeChat Pay эсвэл Alipay-р метро унах боломжтой.

1
Идэвхжүүлэх
WeChat: Pay → City Services → Transport → Shanghai Metro.
Alipay: Transport Card → Shanghai Metro.
2
Орохдоо QR уншуулна
Нэвтрэх хаалт дээр QR кодоо уншуулна.
3
Гарахдаа дахин уншуулна
Гаралтын турникет дээр мөн QR уншуулна. Зайг тооцоолж мөнгөийг автоматаар хасна. WeChat / Alipay дээр мөнгө байх шаардлагатай.
🚄 Хурдны галт тэрэг (高铁)

Шанхайгаас бусад хот руу явахад хамгийн тухтай сонголт. Ихэнх галт тэрэг Hongqiao Railway Station-аас хөдөлдөг.

ХотХугацаа
Ханжоу (Hangzhou)~45 мин
Сужоу (Suzhou)~25 мин
Нанжин (Nanjing)~1.5 цаг
Бээжин (Beijing)~4.5 цаг
Тасалбар хэрхэн авах
  • Trip.com — Англи хэлтэй, гадаадын карт хүлээн авна. Арай үнэтэй боловч хялбар.
  • Паспортоо заавал авч явах — өртөөний гаралтанд шаардана.
🔁 Гол солих буудлууд
People's Square (人民广场)

Хотын хамгийн том солих цэг.

  • 1 Улаан шугам
  • 2 Ногоон шугам
  • 8 Цэнхэр шугам
Xujiahui (徐家汇)

Шоппинг, ресторан ихтэй бүс.

  • 1 Улаан шугам
  • 9 Цайвар цэнхэр
  • 11 Нил ягаан
Century Avenue (世纪大道)

Pudong талын хамгийн том солих буудал.

  • 2 Ногоон шугам
  • 4 Дугуй шугам
  • 6 Нил ягаан
  • 9 Шар хүрэн
Hongqiao (虹桥枢纽)

Нисэх буудал + хурдны галт тэрэгний төв.

  • 2 Ногоон шугам
  • 10 Ягаан шугам
  • 🚄 Hongqiao Railway Station залгаа
🌙 Метро хаасны дараа яах вэ?

Шанхайн метро ихэнхдээ 22:30–23:30 хооронд хаагддаг. Шугам бүрийн цаг өөр байдаг.

🚗
DiDi — хамгийн тохиромжтой
Гадаад дугаараар бүртгүүлж болно. Шөнийн тариф арай өндөр. WeChat Pay, Alipay ажиллана. Нисэх буудлаас хот төв рүү ~150–250 юань гарна.
🚕
Гудамжны такси
Улаан такси замаас зогсооно. Тоолуурын үнэ. Зарим жолооч англи хэл мэдэхгүй — хаягаа хятадаар бэлдэчихвэл амар.
🚌
Шөнийн автобус (夜宵公交)
Үнэ 2 юань. Гол шугамууд People's Square орчмоос гарна. Amap апп дээрээс маршрут хайна.
🛵
Hellobike / Meituan дугуй
Ойрхон газар явахад хамгийн хямд. ~1.5 юань / 30 мин. QR уншуулж ашиглана.
💡 Аппууд & зөвлөгөө
📱
MetroMan апп
Офлайн ажилладаг метроны зурагтай. Маршрут тооцоолоход амар. App Store болон Google Play-с үнэгүй.
🗺️
Amap (高德地图)
Хятадад Google Maps-аас хавьгүй сайн ажилладаг. Метро, автобас, DiDi бүгдийг нэг дор харуулна.
Оргил цаг
07:30–09:00 ба 17:00–19:00 — метро маш их хүнтэй. Нисэх буудлаас явах бол нэмэлт цаг нөөцлөөрэй.
🧳
Том чемодантай бол
Метро унах боломжтой ч оргил цагт хэцүү. DiDi такси илүү тухтай. Метроны тэмдэглэгээ англи + хятадаар байдаг тул төөрөх нь харьцангуй бага.

Шанхайд монгол хэлтэй хөтөч хэрэгтэй юу?

Метро, эмнэлэг, шоппинг — бүгдийг монголоор зохицуулна.

Захиалга өгөх →